ТОП-100 компаниар шалгарсан гишүүддээ баяр хүргэе!

Жил бүр МҮХАҮТ-аас тодруулдаг топ-100 аж ахуйн нэгжээр шалгарсан, мэдээлэл харилцаа холбооны салбартаа тэргүүлэгч, үргэлж зөвд манлайлж уриалж байдаг, МХОА-ийн гишүүн компаниудаа халуун баяр хүргэе. Энэ удаагийн шалгаруулалт нь зөвхөн хувийн хэвшлийн ААН-үүдийг оролцуулснаараа онцлог бөгөөд тухайн шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулахдаа Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн тодруулдаг байна.