CEO нар энэ жилийн ЭЗ илүү бүрхэг болно гэж үзжээ

Бизнесийн салбарт хүч үзэж буй 105 орны 4.400 гаруй CEO нар энэ онд ЭЗ-ийг тийм ч таатай байхгүй гэлцэж байна. Тэд юунд санаа зовж байна?

 Бүрхэг: PwC-с гаргасан тус судалгаанд хамрагдсан CEO нарын 73% нь энэ жилийн эдийн засаг илүү бүрхэг болно хэмээв.

Орших уу? Эс орших уу?

Тус судалгаанд оролцсон CEO нарын 40% нь ирэх 10 жилд одоо байгаа бизнес загвараа өөрчлөхгүй бол ЭЗ-ийн үр ашиггүй болно гэж үзэв. Ийн санаа зовох болсон нь ч учиртай бөгөөд ирэх жилүүдэд эрэлт өөрчлөгдөх, хөдөлмөрийн хүчний хомсдол, хууль дүрэм болон зохицуулалт өөрчлөгдөх зэрэг нь тэдний ашигт ажиллагааг үгүй хийх магадлалтай аж. Цаашлаад улс болгонд бизнес эрхэлж буй CEO нарыг зовоох асуудал нь ч өөр өөр байв. Тухайлбал,

 Гутранги: Хөдөлмөрийн хүчний хомсдолтой Японы CEO нарын 75%, Хятадын CEO нарын 67% нь өөрсдийн бизнес загвар нь ирээдүйн эрсдэлд тэсвэргүй гэж харж буй.
Өөдрөг: Гэтэл Америк бизнес эрхлэгчид урт хугацаандаа одоогийн бизнес загвараа өөрчлөх шаардлагагүй гэж харж байгаа аж.

 Мэдэхгүй ээ: Харин манайд бол ЗГ-ийн олон ааш, 1 суурин дээр хэд буцдаг шийдвэрүүд өөр бусад асуудлаас илүү дарамт болдог нь харамсалтай.

60/40-н дүрэм

Зах зээлийн эрэлтээс хамаараад бизнес бүрд тодорхой цэгт ирээд бизнес загвараа өөрчлөх сайжруулах хэрэгтэй болдог байх. Тэгвэл тус судалгаанд оролцсон CEO нар үүнийг хэрхэн хийхээр төлөвлөж байгааг харвал,

 Технологи: Тэдний олонх нь технологи руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийж байгаа төдийгүй компаниудын ¾ орчим нь ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, автоматжуулалт, AI зэрэг дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхээр зорьж байгаа юм.

 Том зураг: Харин том зургаараа салбар бүрийн 60% орчим нь ирээдүйн бизнесээ шинээр бүтээхээр, 40% нь одоогийн бизнесээ хадгалахад анхаарлаа хандуулах аж.

 

Эх сурвалж: https://www.facebook.com/lemonpress.mn/photos/a.131145942051368/726103775888912/