Бодлогын саналыг нэгтгэх өглөөний уулзалт зохион байгууллаа

МХОА-иас тогтмол зохион байгуулдаг энэ удаагийн өглөөний уулзалтыг 2022 оны 9 дүгээр сарын 07-нд хийж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагын түвшинд ассоциацийн зүгээс танилцуулах эрх зүй, бизнесийн орчныг сайжруулахад чиглэгдсэн бодлогын санал, шийдлийн талаар хэлэлцэж, бодлогын дэмжлэг хүсэх асуудлуудаа нэгтгэн тодорхойллоо.

Тус уулзалтанд гишүүн байгууллагын хууль, техник технологи, стратеги төлөвлөлт хариуцсан газрын дарга, мэргэжилтнүүдийн нийт 19 хүн оролцов.

МХХ салбар олон жил бодлогын яамгүй, салбарын удирдлага агентлагын түвшинд ажиллаж ирснээс тус салбарт хүндрэл үүсгэж байсан асуудлуудыг Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэх, бусад салбарын эрхзүй бодлого, бодлогын хэрэгжилттэй МХХ-ны салбарын бодлогыг уялдуулах, салбарын дуу хоолой болох, эрх ашгийг хамгаалахыг шинэ сайд болон яамны удирдлагын багаас бид хүсч байна.

Эхний ээлжинд тулгамдаж буй асуудлууд болон Газрын тухай багц хуулийн болон орон сууцны хуулийн шинэчлэл, БНҮҮС-ийн бодлогыг тодорхойлох, сангийн үйл ажиллагаа, засаглалыг сайжруулах, цахим шилжилтийн суурь платформ болох МХХ сүлжээг хамгаалах “Right of way” шинэ зохицуулалтыг батлуулан хэрэгжүүлэх асуудлуудыг сайдад танилцуулахаар гишүүд санал нэгдлээ.