ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН “ИННОВАЦЫН УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос технологийн судалгаа шинжилгээний чадавхийг сайжруулж, салбарын эрдэм шинжилгээний мэдээллийг мэргэжлийн сургалт судалгааны байгууллагууд болон салбарын үйлчилгээ эрхлэгч компаниудын хооронд үр дүнтэй солилцох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрийн байгуулллага, үйлчилгээ эрхлэгчдийн захиалгаар технологи ашиглан судалгаа шинжилгээг их дээд сургуулиудад захиалан хийлгэх боломжийг нэмэгдүүлэх зорилготойгоор Инновацийн уулзалтыг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав. 

Тус уулзалтад МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, үүрэн, суурин холбооны оператор компаниуд болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн төлөөлөл уригдан оролцсон бөгөөд Мэдээлэл харилцаа холбооны чиглэлийн их сургууль, судалгааны баг, лабораторуудын үйл ажиллагаа, судалгааны сэдвийн цар хүрээтэй танилцаж, эрдэм шинжилгээний ажлын илтгэл сонсож, санал солилцов.

Тус Инновацийн уулзалтыг  Харилцаа холбооны зохицуулах хорооноос улирал бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

 

Эх сурвалж: https://crc.gov.mn/k/3d0