2021 оны Ассоциацийн төлөвлөгөөнд тусгагдсан МХХ-ны старт-ап компаниудыг дэмжих чиглэлийг тодорхойлж, судалгаа хийх, хамтран ажиллах зорилгын хүрээнд Монголынхоо стартап компаниудыг дэмжиж, зах зээлд хөлөө олоход нь туслах зорилгоор “М-Си-Эс Венчерс” компани “MStars Hub” хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хамт олонтой танилцаж, үйл ажиллагааг сонирхлоо.
MStars Hub –ын Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц Олон улсын GAN нэгдлийн албан ёсны гишүүн “MStars Hub” хөтөлбөрт хамрагдсанаар “М-Си-Эс” групп болон GAN нэгдэл, бусад түнш байгууллагын туршлагаас суралцаж, сүлжээгээр нь дамжуулан зах зээлд нэвтрэх боломж нээгдэх юм. Тус хөтөлбөрт хамрагдсанаар бизнесийн загвараа зөв тодорхойлоход туслах сургалтууд, ментор, хөрөнгө оруулагчид болон бусад стартапуудтай холбогдох боломж, тэтгэлэг олгох ба дараагийн шатны хөрөнгө оруулалт авахад туслах, 24/7 ажиллах боломжтой тохилог оффисоор хангаж байгаа тухай дурьдаад тун удахгүй хөтөлбөрийнхөө хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах гээд тун завгүй байгаагаа хэлж байлаа.
МХОА-ийн гишүүдийн хувьд салбартаа төрөн гарч буй стартап компаниудыг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих, цаашлаад салбарын бодлогын асуудалд нэгдмэл байр суурьтайгаар дуу хоолойгоо нэгтгэх хүсэлтэй байгаагаа ч илэрхийлэв.