Дэлхийн банкны Зөвлөх үйлчилгээний тайланг хэлэлцэв

Дэлхийн банкны санхүүжилтээр Канадын Интелкон зөвлөх үйлчилгээний компани Монгол Улсын харилцаа холбооны бүх нийтийн үйлчилгээний үүргийн бодлогын хэрэгжилт, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ хийж, бодлого, сангийн үйл ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоход зөвлөмж өгөх ажлыг 2021 оны эхэн үеэс хийсэн билээ. Зөвлөхүүдийн үнэлгээний тайланг харилцаа холбооны салбарынханд танилцуулах уулзалтыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ХХМТГ-аас зохион байгуулсан юм.

Ассоциацийн гишүүн оператор компаниуд энэхүү тайланд өгөх саналаа нэгтгэх зорилгоор 2021 оны 11-р сарын 16-ны өдөр өглөөний уулзалтыг зохион байгуулав. Уулзалтанд оролцогсод Дэлхийн банкны Зөвлөхүүдийн үнэлгээ, зөвлөмжийн талаар санал бодлоо солилцож, уг тайланд хууль эрх зүйн орчны талаарх болон бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг тодруулах, түүнчлэн Зөвлөхүүдийн зөвлөмжтэй холбоотой асуудлаар ХХМТГ болон зөвлөхүүдэд хүргүүлэх тодорхой саналууд дээр санал нэгдлээ.