Нийтлэлчдийн уулзалтыг дахин зохион байгууллаа

Харилцаа холбооны салбарын нийтлэлчдийг бэлтгэх зорилготой “Олон нийтийн мэдээлэл харилцааны ажилд нийтлэл бичвэрийн төрлийг ашиглах нь” сэдэвт сургалтыг бид өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулсан билээ. Тус сургалтаар сэтгүүлзүйн “чанартай” нийтлэл бичихийн тулд юу мэдэх, юу анхаарах ёстой вэ гэсэн ерөнхий мэдээлэл ойлголтыг өгөхийг зорьж, хүн бүрт “гэрийн даалгавар” өгч түүн дээрээ ажилласан билээ. Тэгвэл тус сургалтын агуулгаа бататгаж, ганцаарчилж суугаад сонгож авсан сэдвийн дагуу нийтлэл өгүүлэл бичихэд юуг ойлгохгүй, болохгүй байна вэ гэдгээ багштайгаа ярилцаж, санал солилцсон өглөөний уулзалтыг 2021 оны 12 сарын 1-нд NCP тауэрт байрлах Cozy club-т зохион байгуулав.

Хэдийгээр бичих сонирхолтой, салбарын талаар мэдлэгтэй хүмүүс цугласан ч хоёр өдрийн сургалтаар бүх зүйлийг сурч чадахгүй, мэдэхгүй зүйл маш их гарах учраас эргэх холбоотой байж, бичсэн нийтлэлээ багшдаа ойрхон шалгуулж, заавар зөвлөгөө аваад явах хэрэгтэй гэдгийг Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны сургагч багш Ц.Чимиддондог онцгойлон “сурагчиддаа” захиж байв.