Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болов

УИХ-ын чуулганы хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Байнгын хороодын санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулав.

                                                                                                   

Манай улс кибер аюулгүй байдлын индексээр дэлхийд 121 дүгээр байрт байгааг тодотгоод Тагнуулын ерөнхий газрын дэргэдэх Мэдээллийн аюулгүй байдлын газрыг өргөтгөөд Үндэсний төв болгосон. Энэ төв дээрээ төрийн онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллагуудад халдсан халдлагуудтай тэмцдэг гол үүрэгтэй болгож, кибер халдлагуудыг бүртгэж, хянадаг, зохих арга хэмжээ авдаг эрх, үүргийг энэ байгууллагад олгож байгаа юм.

 

Эх сурвалж: gogo.mn