Харилцаа холбооны салбарын хөгжил дэвшлийн 100 жилийн түүхийг бүтээлцэж, мэдлэг оюун, сэтгэл зүтгэлээ шингээн, үнэ цэнэ бий болгосон олон мянган эмэгтэй ажилтнуудын хөдөлмөр зүтгэл, ур чадварыг алдаршуулахыг зорилго болгож, тэдгээрийн төлөөлөл 100 эрхэм бүсгүйн намтар, дурсамжийг толилуулсан энэхүү сэтгүүлийг дэмжиж, хамтран ажиллаа. 

Харилцаа холбооны салбарын удирдлагууд, спонсор компаниудад, төрийн өмчит компаниудад болон тус сэтгүүлд дурсамжаа хуваалцсан бүсгүйчүүдийн төлөөлөлд сэтгүүл гардуулах үйл ажиллагаа 2021 оны 11дүгээр сарын 18-нд Блю Скай тауэрийн хурлын танхимд боллоо.

Тус сэтгүүлийг Мобиком корпораци, Скайтел, Юнител компаниуд ивээн тэтгэсэн байна. Уулзалтанд ХХМТГ-ын дарга, хатагтай Б.Болор-Эрдэнэ, ХХЗХ-ны дарга Г.Чинзориг, Мэдээлэл холбооны сүлжээ компанийн гүйцэтгэх захирал Ч.Золбаяр, Монгол шуудан компанийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Мобиком корпорацийн тэргүүн дэд захирал Фүкүй Ясүхико, албаны захирал Ч.Буянтогтох, Скайтел группийн дэд захирал Г.Амарчингүн зэрэг салбарын удирдлагууд болон сэтгүүлд дурсамжаа өгсөн ахмад, залуу үеийн төлөөлөл бүсгүйчүүд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ.