card

“Шилэн цаамхаг” ХХК 

"Өсөх" бетон зуурмагийн үйлдвэр

          2006 онд байгуулагдаж Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багт байрладаг ба барилгын үйлдвэрлэл, худалдаа, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуула байна. Тус үйлдвэр нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бүрэн автомат удирдлага бүхий зуурагч, автомат дезотар/ Тугнагч/ “Zoomlion” –ны төхөөрөмж бүхий үйлдвэр бөгөөд цагт 90 м3 , жилд 40,000м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай.

Манай “Өсөх” бетон зуурмагийн үйлдвэр нь чадварлаг мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан бөгөөд технологич инженер, механик нженер, операторчин, лаборант, менежер, жолооч зэргээс бүрдсэн 15 ажилтантайгаар үйлдвэрлэлээ явуулж байна. Бид ажилчидынхаа нийгмийн асуудалд анхаарч 5 ажилтаныг тохилог орон сууцаар хангасан ба цаашид бусад ажилтануудтайгаа орон сууцаар хангах гэрээ хийн ажиллаж байна.

Үндсэн түүхий эдээ /элс,хайрга, дайрга/ орон нутгийн “ОТК” ХХК, “Отгонтэнгэр оргил” ХХК, Дархан-Уул аймгийн “Түшиг-Уул” ХХК-аас цементээ, “Эрэл цемент” ХХК , “Хөтөл цемент шохой” ХК-нуудтай гэрээтэйгээр татан авалт хийж хамтарч ажиллаж байна. 

Тус үйлдвэр нь эх орны үйлдвэрийн стандарт чанарын шаардлага хангасан түүхий эд материалаар MNS1185:98 стандартын дагуу М100-М350 маркийн бетонийг үйлдвэрлэж байна.

Өсөх бетон зуурмагийн үйлдвэр нь бүтээгдэхүүнийхээ чанарын хяналтын иж бүрэн тоног төхөөрөмж бүхий лабораторитой. Энэхүү лабораторид MNS ASTM стандартын дагуу бетон зуурмаг гол түүхий эд болох цемент, элс, хайрганы чанар болон зуурмагийнхаа чанарт хяналт тавьж байнгийн туршилт, сорилт, шинжилгээг явуулдаг. Ингэснээр манай бүтээгдэхүүн нь төгс чанартай үйлдвэрлэгдэн гарах нөхцөл бүрдэнэ. 

Мөн өөрийн лаборатори дахь туршилтаас гадна бусад итгэмжлэгдсэн лабораторид бүтээгдэхүүн болон түүхий эдийн шинжилгээг давхар хийлгэж бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулдаг. Энэ нь бетоны чанарт хэлбэлзэл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг.

Бид үйлдвэрлэсэн бетон зуурмагаа 3 ширхэг 7куб.м багтаамжтай миксер авто машинаар тээвэрлэн 44 метрт бетон зуурмаг шахагч putzmiester автомашиныг ашиглан хөнгөн шуурхай, бетон нийлүүлэлтийн төгс үйлёилгээг үзүүлж байна.