Төгөлд ажилласнаар
Төгөлд ажилласнаар ...
Төгөл Групп нь ажилтнуудынхаа сурч хөгжих, өсөн дэвших бололцоог бүхий л талаар дэмжихийн сацуу сургалт хөгжлийн оновчтой хөтөлбөрүүдийг ажилтнууддаа зориулан тогтмол хэрэгжүүлдэг.
Боломжууд:
Бидний ажлын амжилт бол чадварлаг ажилтнууд, тэдгээрийн чин сэтгэлийн чармайлт болон гүйцэтгэлээс шалтгаалдаг гэж бид үздэг. Төгөл нь 60 орчим хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд цаашдаа ч бидэнтэй нэгдэхийг хүсэж буй чадварлаг, урам зоригтой залуусыг ажилд авахдаа таатай байх болно. Манай байгууллагад инженер техникийн ажилтнаас авахуулаад захиргаа, аж ахуй хүртэлх олон төрлийн ажлын байрууд бий бөгөөд бид тухайн ажилд хамгийн тохирох хүнийг олж ажиллуулахыг зорьдог юм. Хэрэв та ажлын карьерээ өсгөхийг хүсч байгаа бол эсвэл шинэ ажлын гараагаа эхлэх гэж байгаа бол Төгөл танд гайхалтай боломжуудыг санал болгох болно.
Ажлын Орчин:
Ажилтнууд маань харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцаа холбоо болон эерэг нээлттэй сэтгэлгээ бүхий орчинд Шилдэгийн Шилдэг байхын төлөө үргэлж хичээж ажилладаг. Бид бизнес эрхлэгч болохын хувьд нийгмийн хариуцлагатай сайн “Байгууллага” байх ёстой гэж үздэг бөгөөд ажилтнууд маань нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх сайн дурын болон олон нийтийн ажилд өргөнөөр оролцдог.
Тухайлбал:
- Ажилтаны гэр бүлд хүнд бэрхшээл тохиолдох.
- Мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах.
- Олон жил ажилласан ажилтанд тодорхой шалгуураар орон сууц олгох, орон сууц авахад нь дэмжлэг үзүүлэх
- Бусад шалтгаанаар компаниас зээл авах ... зэрэг тохиолдлуудад мөнгөн болон бусад хэлбэрийн тусламжийг компанийн зүгээс үзүүлдэг.
Хөнгөлөлт:
Хөнгөлөлттэй хоол, үнэгүй унаа, утасны төлбөрийн хөнгөлөлт, удаан жилийн нэмэгдэл зэрэг ердийн хөнгөлөлтүүдээс гадна байгууллагын салбар компаниудаас хөнгөлөлттэй худалдаа, үйлчилгээ авах зэрэг хөнгөлөлтүүдийг ажилтнууддаа үзүүлдэг.
