card

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Удирдах зөвлөл нь үндсэн гишүүдийн гүйцэтгэх захирлуудаас бүрддэг.

Удирдах зөвлөл нь ассоциацийн бодлого стратегийг тодорхойлох, хуралдаанд оруулсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, холбогдох дүрэм, журам батлах, гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоох, шинээр элсэх гишүүнийг хэлэлцэн батлах, Удирдах зөвлөлийн дарга болон Гүйцэтгэх захирлыг томилох, ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг батлах,  ассоциацийн жилийн төсөв, санхүүгийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх зэрэг эрхтэй.

Удирдах зөвлөлийн даргыг Удирдах зөвлөлийн гишүүдээс жил тутамд ротацийн зарчмаар ээлжлэн сонгодог бөгөөд тэрээр Ассоциацийн Ерөнхийлөгч байна. Ассоциацийн анхны Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн даргаар Скайнэтворкс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Энхмэнд ажилласан.

2019 он: Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга. Тацуяа Хамада, Мобиком Корпораци ХХК-ийн Ерөнхий захирал

2020 он: Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга. Д.Нарантуяа, Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал

2021 он: Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга. Д.Энхбат, Юнител ХХК-ийн Гүйцэтгэх захирал

2022 он: Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга. Ч.Золбаяр, Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал

2022 оны 7 сараас: Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга. Б.Мөнхбат, Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Гишүүд:

  • Б.Чинбат, Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Кожи Курушима, Мобиком Корпораци ХХК-ийн Ерөнхий захирал
  • Г.Амарчингүн, Скайтел ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Д.Жамъяншарав Юнител ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Ч.Энхмэнд, Скайнэтворкс ХХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Б.Анхбаатар, Монгол шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал
  • Г.Магнай, Жи Мобайл ХХК-ийн Гүйцэтгэх захирал