МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ ОПЕРАТОРУУДЫН АССОЦИАЦИ

Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци нь Монголын цахилгаан холбоо, Мобиком корпораци, Скайтел, Юнител, Мэдээлэл холбооны сүлжээ, Скайнэтворкс, Мобиком нэтворкс зэрэг Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж буй оператор компаниуд нэгдэл санаачлагаар 2018 оны босгон дээр Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бие даасан, хараат бус, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

АЛСЫН ХАРАА

Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангахад мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайллыг бий болгон тоон боломжийг өсгөн нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхөд хувь нэмэр оруулна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын үр ашигтай, эрүүл, тогтвортой өсөлт, хөгжлийн төлөө салбарын тэргүүлэх мэргэжлийн байгууллага байхыг эрмэлзэнэ.

ҮНДСЭН ЗОРИЛТ

  • Мэдээлэл, харилцаа холбооны төрийн бодлого, салбарын зохицуулалтыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх бүхий л үе шатанд гишүүдийнхээ нийтлэг санал, зөвлөмжийг тусгуулах чиглэлд идэвхтэй нөлөөлөх, төр засгийн болон бодлого, зохицуулалтын байгууллагуудтай үр ашигтай хамтран ажиллах;
  • Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үр ашигтай, эрүүл, тогтвортой өсөлт, хөгжлийг бий болгох бизнесийн орчинг сайжруулахад нийт гишүүдийнхээ оролцоо, бодитой хувь нэмрийг татан оруулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
  • Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өсөлт, тогтвортой хөгжлийг төр, нийгэм, эдийн засгийн бусад салбарын хөгжил, төрийн бодлоготой уялдуулах, гишүүдийнхээ хууль ёсны, нийтлэг ашиг сонирхол, эрхийг хамгаалах, нэгдсэн байр суурийг илэрхийлэх;
  • Гишүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, чадавхийг нь дээшлүүлэх, гишүүдээ гадаад, дотоодод төлөөлөн төр, нийгэм, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

 

Холбоо барих

И-Мэйл хаяг

  info@micoa.mn
  micoa.mn

Утас

  (976) 7607-9900

Хаяг байршил

  Сити Плаза #302, Сөүлийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14251