card

МАНАЙ ГИШҮҮД

Ассоциацийн гишүүнчлэл нь дараах хоёр хэлбэртэй байдаг. Үүнд:

  • Үндсэн гишүүн
  • Дэмжигч гишүүн

Үндсэн гишүүн нь эрх ашгаа хамгаалуулах, Удирдах зөвлөлд гишүүнээ томилох, Удирдах зөвлөлийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх, Ассоциаци болон түүнээс зохион байгуулж байгаа арга хэмжээ, төслийг дэмжих, хандив өргөх, Ассоциацаас зохион байгуулагдаж буй аливаа үйл ажиллагаанд эн тэргүүнд хөнгөлөлттэй нөхцлөөр хамрагдах, Ассоциацийн танилцуулга, цахим хуудсанд өөрийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл тавих, түүгээр дамжин бусад байгууллага, хэрэглэгчидтэй харилцах, гадаад, дотоодод үйл ажиллагаагаа сурталчилан, таниулах, Ассоциацийн бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах.

Дэмжигч гишүүн нь эрх ашгаа хамгаалуулах, Удирдах зөвлөлийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх саналыг УЗ-д гаргах, Ассоциаци болон түүнээс зохион байгуулж байгаа арга хэмжээ, төслийг дэмжих, хандив өргөх, Ассоциациас зохион байгуулагдаж буй аливаа үйл ажиллагаанд хөнгөлөлттэй нөхцлөөр хамрагдах, Ассоциацийн танилцуулга, цахим хуудсанд өөрийн танилцуулгыг байрлуулах, түүгээр дамжин бусад байгууллага, хэрэглэгчидтэй харилцах, гадаад, дотоодод үйл ажиллагаагаа сурталчилан таниулах,  Ассоциацийн бодлого, үйл ажиллагааны талаар холбогдох мэдээ, мэдээллийг авах.

Үндсэн гишүүд

TELECOM MONGOL

MOBICOM

SKYTEL

UNITEL

NET COM

SKY NETWORKS