БИДНИЙ ТУХАЙ

Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци нь Монголын цахилгаан холбоо, Мобиком корпораци, Скайтел, Юнител, Мэдээлэл холбооны сүлжээ, Скайнэтворк, Мобиком нэтворкс зэрэг Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж буй оператор компаниуд нэгдэл санаачлагаар 2018 оны босгон дээр Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бие даасан, хараат бус, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

АЛСЫН ХАРАА

Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангахад мэдээлэл, харилцаа холбооны салбарын манлайллыг бий болгон тоон боломжийг өсгөн нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхөд хувь нэмэр оруулна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын үр ашигтай, эрүүл, тогтвортой өсөлт, хөгжлийн төлөө салбарын тэргүүлэх мэргэжлийн байгууллага байхыг эрмэлзэнэ.

ҮНДСЭН ЗОРИЛТ

Мэдээлэл, харилцаа холбооны төрийн бодлого, салбарын зохицуулалтыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх бүхий л үе шатанд гишүүдийнхээ нийтлэг санал, зөвлөмжийг тусгуулах чиглэлд идэвхтэй нөлөөлөх, төр засгийн болон бодлого, зохицуулалтын байгууллагуудтай үр ашигтай хамтран ажиллах;

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үр ашигтай, эрүүл, тогтвортой өсөлт, хөгжлийг бий болгох бизнесийн орчинг сайжруулахад нийт гишүүдийнхээ оролцоо, бодитой хувь нэмрийг татан оруулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өсөлт, тогтвортой хөгжлийг төр, нийгэм, эдийн засгийн бусад салбарын хөгжил, төрийн бодлоготой уялдуулах, гишүүдийнхээ хууль ёсны, нийтлэг ашиг сонирхол, эрхийг хамгаалах, нэгдсэн байр суурийг илэрхийлэх;

Гишүүдийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, чадавхийг нь дээшлүүлэх, гишүүдээ гадаад, дотоодод төлөөлөн төр, нийгэм, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Удирдах зөвлөл нь үндсэн гишүүдийн гүйцэтгэх захирлуудаас бүрддэг.

Удирдах зөвлөл нь ассоциацийн бодлого стратегийг тодорхойлох, хуралдаанд оруулсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, холбогдох дүрэм, журам батлах, гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоох, шинээр элсэх гишүүнийг хэлэлцэн батлах, Удирдах зөвлөлийн дарга болон Гүйцэтгэх захирлыг томилох, ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг батлах,  ассоциацийн жилийн төсөв, санхүүгийн болон үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, тайланг хэлэлцэж дүгнэлт өгөх зэрэг эрхтэй.

Удирдах зөвлөлийн даргыг Удирдах зөвлөлийн гишүүдээс жил тутамд ротацийн зарчмаар ээлжлэн сонгодог бөгөөд тэрээр Ассоциацийн Ерөнхийлөгч байна. Ассоциацийн анхны Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар Ч.Энхмэнд (Скайнэтворкс ХХК-ийн Захирал) ажилласан.

2019 оны Ерөнхийлөгч бөгөөд Удирдах Зөвлөлийн дарга. Тацуяа Хамада, Мобиком Корпораци ХХК-ийн Захирал

Гишүүд

М.Алтан-Очир, Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Захирал
Д.Нарантуяа, Скайтел ХХК-ийн Захирал
Д.Энхбат, Юнител ХХК-ийн Захирал
Ч.Золбаяр, Мэдээлэл Холбооны сүлжээ ХХК-ийн Захирал
Ч.Энхмэнд, Скайнэтворкс ХХК-ийн Захирал
Б.Отгончимэг, Мобиком Нэтворкс ХХК-ийн Захирал

АЖЛЫН АЛБА

Ажлын алба нь Удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх, ассоциацийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилладаг. Ажлын албаны үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал удирддаг.

Гүйцэтгэх захирал. У.Тамир, Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн гүйцэтгэх захирал

Ассоциацийн гишүүнчлэл нь дараах хоёр хэлбэртэй байдаг. 

Үндсэн гишүүн нь эрх ашгаа хамгаалуулах, Удирдах зөвлөлд гишүүнээ томилох, Удирдах зөвлөлийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх, Ассоциаци болон түүнээс зохион байгуулж байгаа арга хэмжээ, төслийг дэмжих, хандив өргөх, Ассоциацаас зохион байгуулагдаж буй аливаа үйл ажиллагаанд эн тэргүүнд хөнгөлөлттэй нөхцлөөр хамрагдах, Ассоциацийн танилцуулга, цахим хуудсанд өөрийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл тавих, түүгээр дамжин бусад байгууллага, хэрэглэгчидтэй харилцах, гадаад, дотоодод үйл ажиллагаагаа сурталчилан, таниулах, Ассоциацийн бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах.

Дэмжигч гишүүн нь эрх ашгаа хамгаалуулах, Удирдах зөвлөлийн хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх саналыг УЗ-д гаргах, Ассоциаци болон түүнээс зохион байгуулж байгаа арга хэмжээ, төслийг дэмжих, хандив өргөх, Ассоциациас зохион байгуулагдаж буй аливаа үйл ажиллагаанд хөнгөлөлттэй нөхцлөөр хамрагдах, Ассоциацийн танилцуулга, цахим хуудсанд өөрийн танилцуулгыг байрлуулах, түүгээр дамжин бусад байгууллага, хэрэглэгчидтэй харилцах, гадаад, дотоодод үйл ажиллагаагаа сурталчилан таниулах,  Ассоциацийн бодлого, үйл ажиллагааны талаар холбогдох мэдээ, мэдээллийг авах.

Холбоо барих

И-Мэйл хаяг

  info@micoa.mn
  micoa.mn

Утас

  (976) 7607-9900

Хаяг байршил

  Сити Плаза #302, Сөүлийн гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14251